Монгол Улсын Соёл, урлагийн ажилтны өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, Монголын соёлын ажилтны “Хөгжлийн эрин” холбооны Ховд салбар хамтран “Соёл, урлагийн ажилтны өдөр-2019” олон талт үйл ажиллагааг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр "Соёлын байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт"-аар эхэлсэн бөгөөд хөдөөгийн 16 сумын соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, номын санч нарын төлөөлөл 60 гаруй хүн оролцож байгаа юм. Тэднийг соёлын төвийн номын санч, хөгжмийн багш нарын ур чадварын уралдаанд оролцуулах замаар авьяас, ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ энэ удаагийн үйл ажиллагаа чухал холбогдолтой юм. ВИДЕО: Огноо: 9/27/2019 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1484 Мэдээ таалагдсан: