Зэрэг сумын "Сум сурталчлах өдөр" арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд хотод болно


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж “Олон үндэстэн ястны өв соёл” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Улсын тэргүүний Зэрэг сумын "Сум сурталчлах өдөр" арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймагт болно. 

Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулж буй тус арга хэмжээнд нутгийн уугуул суугуул иргэд, нийт Ховдчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья. 

ЗЭРЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ