Ховд их сургуулийн түүхт 40 жилийн ойн арга хэмжээ боллоо



Ховд их сургууль  үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургуулийн  40 жилийн ойн арга хэмжээний нээлт өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Ховд их сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн эрдэмтэн багш ажилтан, төгсөгчид, орон нутгийн удирдах ажилтан, гадаад дотоодын хамтран ажиллагч их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын  төлөөлөл 300 гаруй хүн оролцсон юм.



ВИДЕО:





Үүний дараагаар  Ховд их сургууль  үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслол болов. Энэ үеэр сургуулийн түүхэн замнал, амжилт ололт, цаашдын зорилго чиглэлийн талаар сургуулийн удирдлагууд мэдээлэл хийсэн. Улмаар зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.



Үүнээс гадна Ховд их сургуулийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үе удирдлагууд, эрдэмтэн профессор, багш ажилтнуудыг  алдаршуулахын зэрэгцээ нэр бүхий багш нарт хөдөлмөрийн хүндэт медаль, боловсролын тэргүүний ажилтан, соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа. 





 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ