Ховд их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярыг угтаж Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын мэндэлсний 420 жилийн ойд зориулсан “Ойрад судлал” олон улсын эрдэм шинжилгээний VII бага хурлыг зохион байгуулж байна.
ВИДЕО:“Ойрад судлал” олон улсын эрдэм шинжилгээний VII бага хуралд ОХУ-ын Халимагийн их сургууль, БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэстний их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг 10 гаруй шинжлэх ухааны байгууллагаас 30 орчим эрдэмтэн судлаачид болон Ховд их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл оролцов.
Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын намтар, нийгэм, улс төр, шашин, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, Ойрад Монголчуудын утга зохиолын түүх, Ойрад түмний дунд хадгалагдан үлдсэн тод бичгийн дурсгалууд болон судалгаа шинжилгээний бүтээлийн онцлог, үр дүнгийн талаар илтгэл хэлэлцэж байгаа юм.