Жаргалант сумын хүн амын ундны усны эх үүсвэрт хяналт, шинжилгээ хийж байна



Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 20149 оны 01/33 дугаар хяналт шинжилгээ хийх удирдамж болон Ховд аймгийн МХГ,  Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга нарын баталсан удирдамжийн дагуу  холбогдох мэргэжилтнүүд  Жаргалант сумын  хүн амын ундны усны эх үүсвэрт  шинжилгээ,  хяналт шалгалт хийж ажиллаж байна. 
Хяналт шалгалтад Жаргалант сумын Шим-Ус ОНӨААТҮГ-ын ус түгээх цэгүүд, Жаргалант сумын ундны ус түгээж буй иргэдийн гүн  өрмийн худгууд гэсэн  нийт 19 газар хамрагджээ.  Энэхүү хяналт шинжилгээний ажил  үргэлжилж байна гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ