Ховд их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран “ аймгийн Атлас”-ыг туурвижээ



Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд Их сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн эрдэмтэн багш нар Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “Ховд аймгийн Атлас” бүтээлийг туурвисан байна.

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн олон салбарын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг газарзүйн мэдээллийн систем ашиглан газрын зурагт тусган үзүүлсэн тус бүтээлийг нийт 102 эрдэмтэн, судлаачийн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэн бүтээснээрээ онцлогтой юм.

1000 хувь хэвлэгдсэн “Ховд аймгийн Атлас” бүтээлийн дээжийг аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх, ХИС-ийн багш, доктор, профессор Ч.Лхагвасүрэн нар аймгийн Засаг дарга, тус бүтээлийн Редакцийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавд гардуулан өглөө.

Удирдлага төлөвлөлт, сургалтын үйл ажиллагаа зэрэг олон төрлийн зориулалтаар ашиглахуйц мэдээллүүдийг 200 гаруй хуудсанд хураангуйлан эмхэтгэсэн тус бүтээл нь Ховд аймгийн байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тулгуур хэрэглэгдэхүүн болно гэж эрдэмтэн, судлаачид харж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ