МАН-ын удирдах зөвлөлөөс Улс төрийн боловсролын институт, Ховд аймгийн МАН-ын хороотой хамтран
“Хүчээ нэгтгэе” уриан дор намын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Намын гишүүд дэмжигчдэд мэдлэг мэдээлэл түгээж, чадавхжуулах, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэн, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтын чиглүүлэгч багшаар МАН-ын УЗ-ийн ажлын албаны Технологи, инновацийн газрын дарга Д.Лхамсүрэн, УТБГ-ын ахлах улс төрийн ажилтан Т.Төрболд, УТБИ-ийн захирал, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ү.Оюунзул нар ажилласан юм.
Сургалтад Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, тэргүүлэгчид, Иргэдийн хурлын төлөөлөгчид, 17 сумын МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, үүрийн дарга, намын дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгчид зэрэг 300 гаруй хүн хамрагдлаа.