БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ховд аймгийн Жаргалант сумын 14-р цэцэрлэг, Прогресс сургуулийн үйл ажиллагаатай танилцав



Орон нутгийн боловсролын салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах, боловсролын салбар байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн албан айлчлалын хүрээнд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ховд аймгийн ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүднээс Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын Прогресс сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдийн сурч хөгжиж буй орчинтой  газар дээр нь танилцлаа. 

ВИДЕО:











    
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ