БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгийг Ховд аймагт ажиллах үеэр Музейн барилгыг шинэчлэх саналыг уламжлав



Ховд аймгийн Музей нь 1950 онд “Орон нутаг сурталчлах танхим” нэртэй байгуулагдсан. Улмаар 1991 онд аймгийн Музей болон өргөжиж, одоогийн байдлаар  13 ажилтантай, 1026 дэсийн 3100 гаруй үзмэртэй. 9 танхимаар дамжуулан  түүх, соёлын өвийг  сурталчлан ажиллаж байна. Тус Музейн барилга 1961 онд ашиглалтад орсон бөгөөд МХГ-ын таван удаагийн дүгнэлт гарч,  ашиглалтын хугацаа дууссан, стандарт шаардлага хангахгүй байгаа тул  үнэт, нэн ховор эд зүйлсийг хадгалах боломжгүй болжээ. Иймд  БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгийг Ховд аймагт ажиллах үеэр Музейн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг танилцуулж, барилгыг өргөтгөн шинэчлэх шаардлагатай байгаа талаар танилцуулав. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ