“Шинэ Ховдын шилдэг гэр бүл” уралдаан зарлалаа



“ШИНЭ ХОВДЫН ШИЛДЭГ ГЭР БҮЛ”
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго 

1.1. “Шинэ Ховдын шилдэг баг” шалгаруулах уралдааны хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт багийн иргэдийн нийгэм дэх оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

Хоёр. Зорилт

2.1. Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж буй багийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,
2.2. Гэр бүл буюу эцэг эх, үр хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас чадварыг олонд түгээж, чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, 
2.3. Багийн удирдлага, ажилтнууд болон иргэдийн хоорондын эерэг харилцаа, уур амьсгалыг бүрдүүлэх замаар эргэх холбоог сайжруулах,

Гурав. Хамрах хүрээ 

3.1. Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт багийн 35-55 насны гэр бүлүүд 16 хүртэлх насны хүүхдүүдийн хамтаар оролцох.  

Дөрөв. Хугацаа
4.1. Уралдаан нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цагт  Ховд аймгийн Ерөнхий боловсролын 7-р  сургуулийн Спорт зааланд болно. 

Тав. Тэмцээний төрөл, 

Холимог төрөл /Волейбол/
“Чадварлаг аав” аавуудын дундах тэмцээн 
“Авхаалжтай ээж” ээжүүдийн дундах тэмцээн
“Сэргэлэн үрс” хүүхдүүдийн дундах тэмцээн 
“Хамтын хүч” буухиа тэмцээн /аав, ээж, хүүхэд/ 
АХА тэмцээн /оролцогч, хөгжөөн дэмжигчийн дунд/ 
Авьяаслаг гэр бүл 
Бүтээлч гэр бүл 
Хүмүүнлэг гэр бүл 
Шилдэг аав ээж /өрх толгойлсон/

Зургаа. Тэмцээний заавар, дүгнэх журам

6.1. Волейбол 
6.1.1. Баг бүрээс 6 хүн оролцоно (Эрэгтэй 3, эмэгтэй 3),
6.1.2. Сугалаа сугалан багууд тойргоор тоглох
6.1.3 Эхний 2 байрыг шалгаруулна.  

6.2. “Чадварлаг аав” аавуудын дундах тэмцээн 
6.2.1. Хөгжөөнт, уралдаант тэмцээн байна. 
6.2.2. Тухайн багаас уралдаанд оролцож буй 5 аавууд нэг баг болж оролцоно.
6.2.3. Эхний 2 байрыг эзлүүлнэ

6.3. “Авхаалжтай ээж” ээжүүдийн дундах тэмцээн 
6.3.1. Хөгжөөнт, уралдаант тэмцээн байна. 
6.3.2. Тухайн багаас уралдаанд оролцож буй  5 ээжүүд нэг баг болж оролцоно.
6.3.4 Эхний 2 байрыг шалгаруулна. 
6.4. “Сэргэлэн үрс” хүүхдүүдийн дундах тэмцээн 
6.4.1. Хөгжөөнт уралдаант тэмцээн байна. 
6.4.2. Уралдаанд оролцож буй бүх хүүхдүүд оролцоно. /насны ангилал/
6.4.3 Эхний 3 байрыг шалгаруулна. 

6.5. “Хамтын хүч” буухиа тэмцээн 
6.5.1. Баг бүрээс 10 гэр бүл оролцоно. 
6.5.2. Эхний 3 байрыг шалгаруулна.  

6.6. АХА тэмцээн хоёр байдлаар зохион байгуулагдана. 
6.6.1. Уралдаанд оролцож байгаа болон хөгжөөн дэмжигчид оролцоно. 
6.6.2.  Эхний 3 байрыг шалгаруулна. 

6.7. Баг бүрээс Авьяаслаг гэр бүл, Бүтээлч гэр бүл, Хүмүүнлэг гэр бүл, Шилдэг аав ээж /өрх толгойлсон/ тус бүр нэг гэр бүлийг шалгаруулна. 
6.7.1. Багийн Засаг дарга номинаци тус бүрт нэр дэвшүүлэх, шалгуур шаардлагыг хангахуйц 3 гэр бүлийн материалыг зохион байгуулагчид техникийн зөвлөгөөний үеэр өгнө. 
6.7.2.  Зохион байгуулагч, шүүгчдийн зүгээс шалгаруулалт явуулж баг тус бүрээс номинаци бүрт 1 гэр бүлийг шалгаруулна. 

6.8. Оролцогчдын тэгш оролцоо, хөгжөөн дэмжигч нарын жигдрэлт, идэвх, зохион байгуулалт зэргийг хамгийн сайн хангасан болон урлаг, спортын төрөлд гаргасан амжилтыг харгалзан шилдэг оролцоотой 1 багийг шалгаруулж урамшуулна.
6.9. Нэг оролцогч нэг л төрөлд оролцох ба зөвхөн АХА асуулт хариултын төрөлд оролцсон бол давхардан оролцох нь нээлттэй.

Долоо. Техникийн зөвлөгөөн, мэдүүлэг, нэмэлт мэдээлэл

7.1. Багийн гишүүдийн мэдүүлгийг төрөл тус бүрээр гаргаж техникийн зөвлөгөөнд ирэхдээ авч ирнэ. /Иргэний үнэмлэхний хуулбар/ 
7.2. Техникийн зөвлөгөөнийг 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 15.00 цагт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховд аймаг дахь “Бие төлөөлөгчийн газар”-ын байранд зохион байгуулна. 
7.3. Техникийн зөвлөгөөнөөр тэмцээн тус бүрийн дүрэм, зааврын талаар мэдээлэл өгнө. 

Найм. Шагнал урамшуулал 

8.1. Волейбол тэмцээний  төрөлд эхний хоёр байрыг шалгаруулж мөнгөн шагнал гардуулж, хүндэт өргөмжлөл хадгалуулна.
8.1.1. Нэгдүгээр байр 120.000₮ /нэг зуун  хорин мянган төгрөг/, 
8.1.2. Хоёрдугаар байр 90.000₮ /ерэн мянган төгрөг/
8.2 “Чадварлаг аав”, “Авхаалжтай ээж” шалгаруулах төрөлд эхний хоёр байрыг шалгаруулж мөнгөн шагнал гардуулж, хүндэт өргөмжлөл хадгалуулна.
8.2.1. Нэгдүгээр байр 100.000₮ /нэг зуун  мянган төгрөг/, 
8.2.2. Хоёрдугаар байр 80.000₮ / наян мянган төгрөг/
8.3. “Сэргэлэн үрс”, АХА тэмцээний төрөлд эхний гурван байрыг шалгаруулж мөнгөн шагнал хүндэт өргөмжлөл хадгалуулна. 
8.3.1. Нэгдүгээр байр 80.000₮ /наян мянган төгрөг/
8.3.2. Хоёрдугаар байр 60.000₮ /жаран мянган төгрөг/
8.3.3. Гуравдугаар байр 40.000₮ /дөчин мянган төгрөг/
8.4. “Хамтын хүч” гэр бүлийн буухиа тэмцээний төрөлд эхний гурван байрыг шалгаруулж мөнгөн шагнал хүндэт өргөмжлөл хадгалуулна. 
8.4.1. Нэгдүгээр байр  120.000₮ / нэг зуун хорин мянган төгрөг/
8.4.2. Хоёрдугаар байр 80.000₮ /наян  мянган төгрөг/
8.4.3. Гуравдугаар байр 50.000₮ /тавин мянган төгрөг/
8.5. Авьяаслаг гэр бүл,  Бүтээлч гэр бүл,  Хүмүүнлэг гэр бүл, Шилдэг аав ээж /өрх толгойлсон/ баг тус бүрээс дээрхи номинацийн дагуу тус бүр нэг гэр бүлийг шалгаруулан мөнгөн шагнал гардуулж, хүндэт өргөмжлөл хадгалуулна. 
8.5. Удирдамжийн 6.8 дахь шалгуурыг хамгийн сайн хангасан нэг багийг “Шилдэг зохион байгуулалттай баг”-аар шалгаруулан мөнгөн шагнал 300.000 /гурван зуун мянган төгрөг/ гардуулж, хүндэт өргөмжлөл хадгалуулна.


Холбоо барих утас: 99103388, 88108053


                                        УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫН АЖЛЫН АЛБА                                           



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ