Зөвшөөрөлгүй газарт татсан хашаа, объектыг татан буулгаж байна



Ховд аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 13-ны өдрийн А\519 тоот захирамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт  зохих зөвшөөрөлгүй  хашаа, объект барьсан эсвэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү газарт  хашаа татсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлөх ажил  наймдугаар сарын 23-наас   есдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд  үргэлжилж байна. Тус ажлыг аймгийн ГХБХБГ, Жаргалант сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагын хамтарсан ажлын хэсэг  хэрэгжүүлж буй. 



Ажлын хэсгийнхэн  Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу  зам, шугам сүлжээ татах зориулалт бүхий нийтийн эзэмшлийн гудамж, талбайд  зөвшөөрөлгүй барьсан хашаа, тор, объектийг татан буулгаж байна.  Энэ хүрээнд  Жаргалант сумын Бичигт, Цамбагарав зэрэг дөрвөн  багийн нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй татсан хашаа,  тор, болон  3 обьектийг албадан буулгах, нүүлгэн шилжүүлэхээс одоогийн байдлаар 7 хашаа, нэг торыг татан буулгаж газрыг чөлөөлсөн аж. Ажлыг  гүйцэтгэх явцад  зарим  иргэд  маргах, эсэргүүцэх зэрэг бэрхшээл  үүсч буй. Гэхдээ Газрын тухай хууль тогтоомжийн  хүрээнд иргэдэд албан шаардлага,  мэдэгдэх хуудас хүргэж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байна  гэж албаныхан мэдээллээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ