УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ оны 8 сарын 11-ны өдөр “ГИШҮҮНИЙ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг 3 дахь жилдээ Шүүтийн тохойд зохион байгууллаа.
Өдөрлөгт Жаргалан, Рашаант, Хайрхан, Бугат багийн нийт 1200 гаруй иргэд оролцсон байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн тойргийнхоо иргэд сонгогчдод 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлан, мөн энэ онд тавигдсан хөрөнгө оруулалт, УИХ-ын чуулганы ажлын тайлангаа танилцуулж, иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж тэдний санал хүсэлтийг сонсон зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.
Өдөрлөгийн үеэр иргэд, сонгогчдынхоо дунд Гар бөмбөгийн болон Танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулжээ.
22-с дээш насны Гар бөмбөгийн холимог багийн төрөлд:
I-р байр Бугат багийн тамирчид
II-р байр Хайрхан багийн тамирчид
III-р байр Рашаант багийн тамирчид
Жаргалан багийн тамирчид тусгай байр тус тус эзэллээ.
16-21 насны залуучуудын Гар бөмбөгийн тэмцээнд
I-р байр Бугат багийн тамирчид
II-р байр Рашаант багийн тамирчид
III-р байр Жаргалан багийн тамирчид
Хайрхан багийн тамирчид тусгай байрыг тус тус эзэллээ.
Танин мэдэхүйн АХА тэмцээнд:
I-р байр Хайрхан багийн иргэн Я.Тэрбиш
II-р байр Хайрхан багийн иргэн С.Хоролсүрэн,
III-р байр Хайрхан багийн иргэн Н.Гэрэлхүү тус тус эзэлж, тэмцээнд нийт багийн иргэд идэвхтэй оролцсон байна. Мөн энэ үеэр нийт 71 азтан шалгаруулж, шагнаж урамшуулсан ба ХДТ-ын уран бүтээлчид дуу хуурынхаа дээжээс өргөн барьжээ.