Мо-Эн-Ко ХХК 2008 оноос хойш Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн засаг захиргаатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу Хөшөөт багийн айл өрх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах үүднээс шинэ тосгон байгуулж, нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх ёстой. Олон жил яригдсан энэ асуудлыг өнгөрсөн жилээс эхэлж энэ оны 9-р сарын 15 гэхэд уурхай орчимд амьдарч байгаа айл өрхийг багийн шинэ төврүү бүрэн нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн ч багийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь Мо-Эн-Ко ХХК-иас айл өрхүүдэд нөхөн олговор болгож тус бүр 4,0 сая төгрөгийг 4 жилийн хугацаанд, жил тутам 1,0 саяар нь олгохоор тооцжээ. Гэвч тэсэлгээний дуу чимээ, тоосжилттой орчинд 10 гаруй жил амьдарч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн тус багийн иргэд 4,0 сая биш 10,0 сая төгрөг олгохыг шаардаж тус компанийн байрны үүдэнд тайван жагсаал хийж эхлээд байна. Тэд 2019 оны 08-р сарын 28-аас эхлүүлсэн энэхүү жагсаалаа Мо-Эн-Ко ХХК-иас албан ёсны хариугаа автал буюу 9-р сарын 6 хүртэл үргэлжлүүлэх юм байна.
ВИДЕО:
ВИДЕО: