ХИС-ийн 40 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо



Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд  127 багш, 71 ажилтан, докторын 65, магистрын 789, бакалаврын 1764 суралцагчтайгаар шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Монгол орны баруун бүс нутагт багшлах боловсон хүчнийг бэлтгээд даруй 40 жил болж буй тус сургуулийн 40 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн БСУГ-ын мэргэжилтэн О.Өлзийсайхан, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж, Сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхжаргал болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, МУ-ын гавьяат багш Б.Цэрэнжав, Д.Батчулуун, эрдэмтэн багш нар, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, оюутнууд оролцов.

Image may contain: 1 person, standing and suit

Үйл ажиллагааг нээж, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Б.Нямдорж нийт профессор, багш ажилчид, оюутнууд болон ХИС-ийн дэргэдэх математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн сурагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, ажил хөдөлмөр, хичээл сурлагад нь амжилт хүслээ.

Image may contain: 8 people, people standing, wedding and suit

Мөн энэ үеэр “ХИС-ийн суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам”-д заасны дагуу ХИС-ийн нэрэмжит олимпиадад байр эзэлж элссэн оюутан С.Алтангэрэлд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг мөн ЭЕШ-д 650-с дээш оноотой багшийн мэргэжлээр элссэн оюутан Н.Бадамсүрэнхорд 70% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, сурлагын дэвтэр, дурсгалын зүйлийн хамт гардуулан өглөө.



Image may contain: 3 people, people standing

Image may contain: 4 people, people smiling, people standing, suit and outdoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ