Шинэ хичээлийн жилийн босгон дээр Ховд аймгийн төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэгдлээ. Нийт 8 нэр төрлийн 90 орчим тоног төхөөрөмжийг Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу "ТИКА" олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэж, тусгай хуваарийн дагуу цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна. Тухайлбал, Жаргалант сумын Бялзуухай 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны шинэ тоног төхөөрөмжийг "ТИКА" ОУБ-ын дэд дарга Сибэл Гүнэй, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, болон БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Даваадорж нарын албаны хүмүүс хүлээлгэн өгч шинэ хичээлийн жилийн ажилд нь амжилт хүссэн юм. ВИДЕО: Огноо: 8/30/2019 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1667 Мэдээ таалагдсан: