Ургамлын гаралтай бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийж байна



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  Буянт, Булган сум дахь тариалангийн талбай болон Жаргалант суманд тарвас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаж буй нийт 63 аж ахуйн нэгж, иргэний 118 бүтээгдэхүүний сорьцонд 708 үзүүлэлтээр хяналт шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй дүн гарч байгаа бөгөөд хяналт шинжилгээний ажил үргэлжилж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ