Тарваганы байршил бүхий сумдад хяналт шалгалтын пост, эргүүл ажиллуулж байна



Тарваганы байршил бүхий нийт сумдын ЗДТГ-аас хяналт шалгалтын пост, эргүүл ажиллуулах талаар ажлын хэсэг гарч урьдчилан сэргийлэх хяналтыг эрсдэлтэй газруудад төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна. Мөн Жаргалант сумын нутаг дэвсгэрт сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А\176 захирамжийн хүрээнд Ховдоос Улаанбаатар хот хоорондын автобусны зорчигчдын ачаа тээшид өдөр бүр үзлэг хийж байгаа бөгөөд иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмжийг байнга хүргэн ажиллаж байна. Одоогоор хот хооронд тарвагыг нууцаар тээвэрлэсэн 1, орон нутагт агнасан 1 зөрчлийн хэргийг Зөрчлийн хуулийн дагуу шалгах ажиллагаа зохион байгуулж, шийдвэрлээд байна. Иргэд та бүхнийг тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн МХГ-аас анхааруулж байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ