Ховд аймаг дахь БОЭТ-ийн хамт олон Эрүүл мэндийн ажилтны баяраа тэмдэглэв



Ховд аймгийн  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  хамт олон Монгол улсын Засгийн газраас баталсан 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалын дагуу  2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” Мэс заслын алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойтой давхар тохиожүе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид оролцсоноор онцлог байв.
Мэс заслын алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд Аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын засаг дарга С.Гантөмөр, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, МУ-ын хүний гавьяат эмч Н.Баасанжав, Б.Отгоншар, О.Бямбаа, Ц.Даваахүү, ахмад сувилагч С.Бямбажав, Жавзанпагма нар оролцож, баярын хурлыг БОЭТ-ийн захирал П.Улаанхүү нээж мэндчилгээ дэвшүүллээ.



Үүний дараагаар Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдөрт зориулсан хүндэтгэлийн концертыг БОЭТ-ийн Мэс заслын тасгийн хамт олон толилуулж  ахмад буурлуудаа хүлээн авлаа.  
Баярын хүрээнд эмнэлгийн нийт ажилчдын дунд нөхөрсөг 5 төрөлт спортын тэмцээн уралдаан зохиож нийт ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, витамин Д-гийн шинжилгээнд 92 ажилчныг үнэ төлбөргүй хамрууллаа.Мэс заслын тасгийн хамт олон БОЭТ-ийн шилдэг 32 бөхийн барилдааны гзохион байгуулж явууллаа. Гэмтлийн их эмч, сумын заан Н.Берхбол түрүүлж, Мэдрэлийн их эмч сумын заан Я.Ганболд үзүүрлэж, шөвгийн 4-т гэмтлийн их эмч Б.Батбулган, цусны бага эмч сумын начин Ж.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.



Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Дэм Дэмэндээ” сайн үйлсийн аян зохион байгуулж үйлчлэгч Ж.Цэцэгмаад 5 ханатай өргөө цагаан гэр, үйлчлэгч Ү.Даариймаад оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн 50% хөнгөлөх эрх, Ховд аймгийн ЗДТГазараас   Дуут сумын “Нэвт”-ийн  амралтанд 3 хоног гэр бүлийн хамт үнэ төлбөргүй амрах эрхийн бичгийг 5 ажилчинд  бэлэглэж урьд урьдын эмнэлгийн ажилчдын баярыг бодвол  ажилчидруугаа чиглэсэн  олон арга хэмжээ зохион байгуулснаараа онцлог байлаа. 
Мөн эмч, эмнэлгийн ажилчдаа олон жил хүн амын эрүүл мэндий гхамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг  үнэлж  МУ-ын Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 9 хүн, Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр 16 хүн, БОЭТ-ийн захирлын нэрэмжит шагналаар 4 хүн, Аймгийн болон харилцагч байгууллагуудын шагналаар 26 эмнэлгийн ажилчдыг шагнаж урамшууллаа.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ