"Цайны зам" өв соёлын II наадам болж байна

Image may contain: one or more people, child and outdoor

Олон угсаатны өв соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БОАЖЯамны дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам II өв соёлын наадам”-ыг 8 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус наадмын нээлтийн  үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаа нь Ховд аймгийн 17 сумын иргэд  хөдөлмөрчдын  амьдрал ахуй,  угсаатны соёл, уламжлалыг  шингээсэн үндэсний хувцастай  ёслолын жагсаалаар эхэлсэн юм.  

Image may contain: 8 people, people standing, crowd and outdoor

ВИДЕО:



Үүний зэрэгцээ “Тэмээн жин” арга хэмжээ зохион байгуулснаар Манхан сумаас 50 орчим тэмээтэй, зургаан жинчин тэмээн жингийн цуваа хөтлөн 100 гаруй км нүүдэл хийн  аймгийн төв талбайд ирж,  тэмээнд ачаа ачиж нүүдэллэх эртний соёл уламжлал,  ёс заншлын нэгээхэн хэсгийг  иргэд олон нийтэд  сурталчлав.

Image may contain: outdoor

“Цайны зам” өв соёлын хоёрдугаар наадмын нээлтийн үйл  ажиллагааны хүрээнд “Ховд экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар 110 орчим аж ахуйн нэгж, иргэн 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулжээ. 

Image may contain: 1 person, sitting and child

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 4 people, people standing, child and outdoor

Image may contain: 1 person, standing, shoes, child and outdoor

Image may contain: sky and outdoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ