Сүү, сүүн бүтээгдэхүүний брэнд дэлгүүр нээв



НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын  "Secim" төслийн  дэмжлэгтэйгээр  Ховд аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүний брэнд  дэлгүүр нээгдлээ. Иргэн, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд танилцуулах, борлуулах, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон нутагт  үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний  брэнд  дэлгүүрийг  ийнхүү  анх удаа  нээв. Тус дэлгүүрт  худалдаа эрхэлж буй гурван иргэн сүү, тараг, ааруул, шар тос, зайрмаг зэрэг 10 гаруй төрлийн нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлийн  үнээр борлуулж байна.


Бүтээгдэхүүний хувьд  нутгийн брэнд  хэмээх  тодотголтой  стандарт  сав баглаатай бөгөөд иргэдэд эрүүл, аюулгүй орчинд  үйлчилгээ үзүүлж буйгаараа давуу талтай. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ