Үндэсний их баяр наадам, аялал зугаалгын улирал эхэлж буйтай холбогдолдуулан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт улс орон даяар 07-р сарын 1-10 өдрүүдэд хийгдэж байна. 2019 оны 07-р сарын 09-ны өдрийн 12 цагийн байдлаар Ховд аймаг 2443 хүн тун вакцин хийсэн бөгөөд тарваган тахал өвчний дархлаажуулалт 66%-тай байна.
Мөн Буянт голын хөвөөнд зусаж байгаа 131 айл өрхөөр орж тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий 432 сэрэмжлүүлэг материалыг тараан ажиллалаа. Мөн бүх сумдын эрүүл мэндийн төвүүдийн яаралтай дуудлагын бэлэн байдалтай танилцаж заавар зөвөлгөө өгч ажиллаж байна.