Ховд их сургуулийн удирдлагууд "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох хөтөлбөрийн хээрийн сургалтын явцтай танилцав

Image may contain: 6 people, crowd and outdoor

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж буй Баруун таван аймгийн 130 оюутан 06-р сарын 15-аас эхлэн цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтандаа хамрагдаж эхэлсэн. Эдгээр оюутнууд өнгөрсөн 4,5-р сард онолын сургалтад хамрагдсан юм. 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, хошууч Б.Мөнгөнцоож, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийн дарга, хошууч Г.Ангараг нарын дэмжлэгтэйгээр Ховд их сургуулийн Захирал Б.Нямдорж, дэд захирал Л.Нямсүрэн, О.Мөнхжаргал, бүрэлдэхүүний сургуулийн захирал Ц.Цэрэнгомбо, Ц.Пүрэвсүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй Ховд их сургуулийн удирдлагууд цэргийн алба хааж байгаа оюутан цэргүүдтэй уулзаж, цэргийн мэргэжил олгох хөтөлбөрийн хээрийн сургалтын явц, орчин, аж байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж хэлсэн үгэндээ цэрэг, эх оронч үзлийн талаар, залуу үеийн хүмүүжил төлөвшлийн талаар ярьж, цэргийн эрдэмд шамдан суралцахыг уриалав. Мөн сургалтын төвийн дарга, хошууч Г.Ангараг оюутан цэргүүд цэргийн эрдэмд онцгой идэвхитэй, зорилготой, бие бялдарын дасгал, даалгаврын ачаалалт даах чадвар өндөртэй байж албаа нэр төртэй хааж байгааг онцлон дурьдлаа. Оюутан цэргүүд 08-р сарын 15 хүртэл Зэвсэгт хүчний 123-р ангид практик сургалтад хамрагдсанаар Цэргийн тангараг өргөх юм. 

Image may contain: 6 people, people standing, child, shoes, sky and outdoor

Image may contain: one or more people and outdoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ