Ховдын наадам энэ сарын 10, 11-нд болно. Баяр наадмын өдрүүдэд хуушуурын худалдаа хамгийн их эрэлттэй байдаг. Энэ жилийн хувьд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим, Буянт голын дэргэд 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, улмаар хуушуур зарахаар гэр барьжээ.
Иргэдэд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн МХГ, Жаргалант сумын ЗДТГ-аас хяналт тавин ажиллаж байгаа юм.