Ховд аймгийн хэмжээнд хонины ноос кг тутамдаа 650-750 төгрөг, тэмээний ноос 4500-5000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил хонины ноос 3800, тэмээний ноос 15 мянган төгрөгийн үнэ ханштай байсан бол энэ жил хонины ноосны үнэ 80 орчим хувь, тэмээний ноосны үнэ 66.7 хувь буурчээ. Учир нь өнгөрсөн онд бэлтгэсэн ноосны 70 орчим хувь нь одоогоор борлуулагдаагүй, үйлдвэрт хадгалж байгаа зэрэг шалтгааны улмаас ноосны үнэ ханш энэ онд буурсан гэж албаныхан ярилаа. Өнгөрсөн 2018 онд Ховд аймгийн хэмжээнд 400 малчин өрх 47397 кг тэмээний ноос, 2304 малчин өрх 516.8 кг хонины ноос үйлдвэрт тушаасан байна. Энэ оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд ноос бэлтгэлийн ажил 70-80 хувьтай үргэлжилж байна.
ВИДЕО: