Б.Батболд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авлаа



Аймгийн  ИТХурлын 2019 оны нөхөн сонгуулийн 21-р тойрог буюу Мөнххайрхан суманд МАН-с нэр дэвшсэн Б.Батболд нийт сонгогчдын олонхийн саналыг авч ялалт байгуулсан. Тэгвэл аймгийн Сонгуулийн хорооны хамт олон өнөөдөр Б.Батболдод төлөөлөгчийн түр үнэмлэхийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Б.Батболд нь Мөнххайрхан сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд нийт иргэд сонгогчдынхоо итгэлийг дааж, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээж, ажиллахаа илэрхийлэв.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ