2019 оны 06-р сарын 30-ны өдөр болсон Ховд аймгийн ИТХурлын 2019 оны нөхөн сонгуулийн 21-р тойрог буюу Мөнххайрхан сумын сонгуулийн эцсийн дүн гарлаа. Тус сумын 1373 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 982 буюу нийт сонгогчдын 71.68 хувь нь санал хураалтад оролцсоноос 494 нь МАН-с нэр дэвшигч Б.Батболдын төлөө, 451 сонгогч АН-с нэр дэвшигч Б.Амарболдын төлөө, 31 сонгогч МАХН-с нэр дэвшигч н.Юрагийн төлөө тус тус санал өгч МАН энэ удаагийн нөхөн сонгуульд ялалт байгуулжээ.
Нэр дэвшигчдэд санал өгсөн байдлыг баг тус бүрээр нь авч үзвэл:
МАН-аас нэр дэвшигч Б.Батболдын төлөө:
Алаг баг-93
Борт баг-158
Хаг баг-101
Сэнхэр баг-142 сонгогч,
АН-аас нэр дэвшигч Б.Амарболдын төлөө:
Алаг баг-149,
Борт баг-68
Хаг баг-82
Сэнхэр баг-152 сонгоч,
МАХН-аас нэр дэвшигч н.Юрагийн төлөө:
Алаг баг-6
Борт баг-9
Хаг баг-6
Сэнхэр баг-10 сонгогч тус тус саналаа өгсөн байна.