Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги нээлтээ хийв



Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги байгуулагдсан байдаг. Өнгөрсөн оны 04-р сараас эхлэн албан бусаар үйл ажиллагаагаа явуулж байсан тус ангийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдөр боллоо. Нээлтэд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга, Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн захирагч, нийт бие бүрэлдэхүүн оролцов.



ВИДЕО:



Өдгөө тус анги нь 32 алба хаагчтай, үндсэн ба шуурхай, туслах албаны 3 техник хэрэгсэлтэйгээр Ховд аймгийн Зэрэг сумаас гадна Чандмань, Дарви, Мөст, Манхан сумын нутаг дэвсгэрт гал түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулж байна. 



Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн нээлтийн үйл ажиллагааны үеэр ажил мэргэжилдээ амжилт гаргасан, үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлж байгаа зарим алба хаагчид цэргийн цол тэмдэг, ОБЕГ-ын жуух, баярын бичгээр шагнагдсан юм. 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ