Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалт болно



Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар  УИХ-ын гишүүд иргэд олон нийтэд танилцуулах уулзалтыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагт Ховд их сургуулийн зааланд зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлэхийг урьж байна.
Уулзалтын үеэр МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдээс гаргаж буй санал, шүүмжийг нээлттэй хүлээн авах ажил зохион байгуулагдана.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн ба УИХ-ын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 98,4 хувийн саналаар дэмжиж, нэг дэх хэлэлцүүлгийг хийсэнд тооцсон болно.

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ