Залуучуудыг гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл олгож, шилдэг бизнесийн санааг шалгаруулан, залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжин, санхүүжилтийг олгох зорилгоор Жаргалант сумын залуучуудын дунд гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах тул 2019 оны 06 сарын 19-нийг хүртлэх хугацаанд ЦАХИМ хаягаар бүртгүүлнэ үү.
• Хамрах хүрээ: Жаргалант үндсэн харъяат сумын 15-34 насны залуучууд
• Бүртгэл:https://docs.google.com/…/1FAIpQLSc7Q4i9SxGISLejKo…/viewform цахим хаягруу хандан өөрийн мэдээлэл болон бизнес санаагаа товч бөгөөд тодорхой бичиж бүртгүүлнэ.
• Үйл ажиллагаа: Бүртгэгдсэн бизнес санааг 1-р шатны шалгаруулалтыг хийж, 2-р шатанд тэнцсэн эсэхийг 2019.06.19-ний өдөр бүртгэгдсэн цахим хаяг болон утсаар хариу илгээнэ
• Санхүүжилт: 10.000.000 /арван сая/ төгрөгийн хүүгүй санхүүгийн дэмжлэгийг шилдэг 2 гарааны бизнест олгоно.
Харилцах утас:89699008, 99321705, 99019564, 88109792
ХОВД АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР