Хөх мөнх мянгад сангаас “Нутаг минь” урлагийн наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулав



Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн иргэн Ц.Мянгадын нэрэмжит “Хөх Мөнх Мянгад” сан нь ардын уламжлалт соёл урлаг, зан заншлыг хөгжүүлэн дэмжих, сурталчлах зорилгоор Манхан сумын Төгрөг гол баг, Баянгол баг, Улаанхүрээ баг, Ботгон баг, Тахилт баг, Зэрэг гол багийн иргэдийн дунд “Нутаг минь” урлагийн наадмыг  2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Нутаг минь” урлагийн наадам багын мэндчилгээ, ардын хөгжим, ерөөл магтаал, нийтийн дуу, гоцлол бүжиг, хууч яриа, хамтлаг бүжиг гэсэн 7 төрлөөр үргэлжилж, шилдэг баг, оролцогчдыг тодрууллаа.



Багийн мэндчилгээний төрөлд: 
тэргүүн байрт Зэрэг гол баг
Ерөөл магтаалын төрөлд: 
тэргүүн байрт  Х.Нямсүрэн /Улаанхүрээ баг/
дэд байрт Х.Мөнхбаяр /Зэрэг гол баг/
гуравдугаар байрт Д.Батмөнх /Зэрэг гол баг/
тусгай байрт Э.Энхбаяр /Баянгол баг/
Аман ярианы төрөлд: 
тэргүүн байрт А.Төртогтох /Зэрэг гол баг/
дэд байрт Ч.Гансум /Улаанхүрээ баг/
гуравдугаар байрт Ц.Хорлоо /Баянгол баг/
тусгай  байрт Г.Повоон /Төгрөг гол баг/
Хамтлаг бүжгийн төрөлд: 
тэргүүн  байрт Төгрөг гол баг
дэд байрт Улаанхүрээ баг
гуравдугаар байрт Тахилт баг
тусгай  байрт Ботгон баг
Ардын хөгжмийн төрөлд: 
тэргүүн байрт М.Ундармаа /Ботгон баг/
дэд байрт Х.Мөнгөхүү /Төгрөг гол баг/
гуравдугаар байрт Л.Оюунцэцэг / Ботгон баг /
тусгай байрт Г.Мэндбаяр /Төгрөг гол баг/
Гоцлол дууны төрөлд: 
тэргүүн байрт Э.Эрдэнэсайхан /Төгрөг гол баг/
дэд байрт Н.Уламбаяр /Зэрэг гол баг/
гуравдугаар байрт Э.Бөхболд /Төгрөг гол баг/
тусгай байрт Э.Баттулга /Зэрэг гол баг/
Бий биелгээний төрөлд: 
тэргүүн байрт Ч.Цэцэгдэлгэр /Төгрөг гол баг/
дэд байрт М.Янжмаа / Төгрөг гол баг /
гуравдугаар байрт И.Малубат /Улаанхүрээ баг/
тусгай байрт С.Эрдэнэчимэг /Тахилт баг/  тус тус  шалгарсан юм.


Энэхүү урлагийн наадамд аймгийн Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Манхан сумын Соёлын төвийн Түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус  сумын Соёлын төвийг  Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Дагвын Гомбосүрэнгийн нэрэмжит болгосон. Энэ  шийдвэрийг  танилцуулж, тогтоолыг сумын соёлын төвийн эрхлэгч Х.Цэрэнбадамд гардуулан өгөв. Манхан сумын Төгрөг гол баг, Баянгол баг, Улаанхүрээ баг, Ботгон баг, Тахилт баг, Зэрэг гол багууд гэрийн  уламжлалт эд хэрэгсэл болон архад, эмээл, хувцас хэрэглэл, захчин цай чанах ёс, гар урлалын үзэсгэлэн гаргаж,  тавгийн идээ бэлтгэн урлагийн наадамд оролцсон байна. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ