Улаанбаатар хотод энэ сарын 15-16-ны хооронд (6/15-6/16),
"Залуусын дуу хоолой 2019" чуулга уулзалт болно. Энэ чуулга уулзалтаар Монголын 18-35 насны 1,000 орчим залуус цуглаж, сайн засаглал, залуучуудын улс төрийн оролцоо зэрэг чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал солилцоно. Түүнчлэн, ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг нэн чухал асуудлаар дуу хоолойгоо нэгтгэх юм.
Тус чуулга уулзалтыг Мерси Кор, Азийн Сан болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 6 сарын 16-нд болох "Залуу Бизнес Эрхлэгчид" гэх үйл ажиллагааг удирдан явуулна. Энэ үйл ажиллагаанд мал аж ахуйн салбарт тулгардаг асуудлуудыг хэрхэн бизнесийн аргачлалаар шийдэх болон орон нутаг, Улаанбаатар хотод амжилттай бизнес эрхэлж байгаа залуучуудтай танилцах, санал бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлж өгөх үйл ажиллагаа юм.
Чуулга уулзалтанд орон нутгаас оролцох залуучуудад аймгийн төвөөс УБ хотруу явах хоёр талын унааны зардал болон нэг удаагийн 40,000₮ олгох төсөвтэй. Үүнийг Азийн Сангийн тэтгэлэгээр олгож байгаа.
Тэтгэлэгийн хувьд анхаарах зүйлс нь: Оролцогч залуучууд эхлээд өөрсдөө зардлаа дааж УБ хотод очиж, чуулга уулзалтанд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, УБ хот ороход хэрэглэсэн нэг талын билет, дансны мэдээллийг (Хаан Банк бол маш сайн байна) үзүүлнэ. Чуулга уулзалт дууссаны дараа банкны дансруу нь мөнгийг шилжүүлэх болно. Энэ тэтгэлэгт байрших газар хамрагдахгүйг анхаарна уу. Тийм учраас УБ хотод байрших газрыг оролцогч өөрсдөө зохицуулах болно.
Чуулга уулзалтад бүртгүүлэхэд анхаарах зүйлс нь: 6 сарын 7-ноос өмнө нь Eventbrite (https://www.eventbrite.com/e/61858650890) вэб хуудсанд оролцогчид бүртгэлээ өөрсдөө хийх боломжтой.
Eventbrite: https://www.eventbrite.com/e/61858650890
FB: https://www.facebook.com/youthvoicessummit/
FB event: https://www.facebook.com/events/275623013219413/