.jpg)
Монгол Улсад Нийгмийн Эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүүхдийг ивээх сангаас Ховд аймгийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын тусламж үйлчилгээг сайжруулах
"Олон нийтийн оролцоот эмнэлэг" дэд төслийг 2019 оны 05-р сарын 01-нээс эхлэн 11-р сарын 30 хүртэл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд Жаргалан, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төв болон Үенч сумын хүн эмнэлэг, Мөст сумын сум дундын эмнэлэг хамрагдаж байгаа юм.Тэгвэл төсөл хэрэгжиж байгаа Баатархайрхан өрхийн ЭМТ дээр төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд төслийн орон нутгийн зохицуулагч,төслийн багийнхан, аймгийн ЗДТГ, ЭМГ гэх мэт байгууллагуудын төлөөллүүд оролцож
"Олон нийтийн оролцоот эмнэлэг" дэд төслийн зорилго, зорилтын талаар иргэдэд мэдээлэл хүргэх, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хангах арга хэлбэрийн талаар нэгдсэн ойлголт өгч иргэдийн саналыг сонсов.
.jpg)