"Сонгинот номинт” барилгын материалын үйлдвэр нь евро стандартын бат бөх цементэн хашаа хийж байна



Жаргалант суманд 250 гаруй жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “Сонгинот номинт” барилгын материалын үйлдвэр юм. Тус барилгын материалын үйлдвэр нь 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөлгөөний цементен шар тоосго, замын боржуур, хашлага, замын алаг хавтан, тоосго хийхээс гадна "евро стандартын хашаа буюу цементен хашаа" хийж байгаа юм. 



ВИДЕО:



Үйлдвэрийн зүгээс цементен хашаа, багана хийхдээ арматори төмөр ашиглаж бат бөх байдлыг хангаж байгаагаараа онцлог бөгөөд 50-60 жилийн насжилттай, бат бөх, өнгө үзэмж сайтай энэхүү хашаандаа 3 жилийн баталгаа олгож, хашааг нь барьж угсарч өгч үйлчилж байна. 



Тус үйлдвэрийн хамт олон иргэд та бүхэнд хямд үнэ, чанарыг санал болгож байгаа бөгөөд олон жилийн насжилттай, бат бөх хашаатай болохыг хүсч байгаа иргэд 99439604 утасаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл авах, захиалга өгөх бүрэн боломжтой. “Сонгинот номинт” барилгын материалын үйлдвэр нь Алаг толгой багийн нэгдүгээр гудамжны 20 тоотод тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ