Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх "Мини Иргэдийн Төлөөлөгчдийн хурал"-ын ээлжит хуралдаан боллоо



Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн санаачлагаар ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөтөлбөр хамтран хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлого, эрх зүйн шинэчлэлд хүүхэд иргэд, олон нийт нийгэмд үүрэг хүлээгчдийн анхаарлыг хандуулах, хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, оролцоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Инээж буй хүүхэд" аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг энэ сарын 25-ны зохион байгуулсан. Энэ үеэр Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх "Мини иргэдийн Төлөөлөгчдийн хурал"-ын ээлжит хуралдаан болж хүүхэд, багачууын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал бодлоо чөлөөтэй солилцож, түүнд нийцсэн тогтоол гаргаж, тогтоолын төслөө танилцууллаа. Хуралдаанаас зөвлөмж, шийдвэр гаргаж аймгийн ИТХ-ын даргад өргөн барихаар болов. Хүүхдэд тулгамдсан асуудлуудыг тэдний дуу хоолой болсон Төлөөлөгч хүүхдүүдэд хамтдаа шийдвэрлэх гарц, боломжийг бүрдүүлж өгснөөрөө энэхүү хуралдаан чухал ач холбогдолтой байлаа.



Хуралдаанд аймгийн ИТХ-ын Ажлын албаны ОНИХХ-ийн дарга Б.Баяртуяа оролцож, ИТХ-ын хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийж, сум орон нутгийн хүүхдүүдийн дуу хоолой болсон 41 Төлөөлөгчдөд баяр хүргэж амжилт хүссэн юм. Энэхүү хуралдааны зорилго нь Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад хүүхдийн оролцоог дэмжин, эргэн мэдээлэл хүргэдэг тогтолцоог бий болгох зорилготой юм. “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран аймгийн ИТХ-ын дэргэд “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ