"ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД" аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганд 200 гаруй хүүхэд оролцлоо



Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлого, эрхзүйн шинэчлэлд хүүхэд иргэд, олон нийт нйигэмд үүрэг хүлээгчдийн анхаарлыг хандуулах, хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, оролцоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын ажлын алба, ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөтөлбөр хамтран аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна.



Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржавын ивээл дор зохион байгуулж буй "ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД" чуулганд сумдын сургууль бүрийн төлөөллөөс бүрдсэн нийт 200 хүүхэд оролцож байна. Чуулганы үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржав, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон чиглэлийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.



Ховд аймаг нь  88447 хүн амтай. Үүний 33914 буюу нийт хүн амын 38.3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна.  2018 оны байдлаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага,  2019 оны эхний улирлын байдлаар 35 дуудлага мэдээллийг  бүртгэж сумдын Хамтарсан багаар дамжуулан хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Дуудлага мэдээллийн 20 хувийг хүүхэд өөрөө өгч байгаа нь хүүхэд хамгаалалд хүүхдийн  оролцоо бага байгааг  харуулж байна.  Иймээс  хүүхэд  өөрийн болон найз нөхдийн эрхийг хамгаалуулах, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхэд дуу хоолойгоо хүргэх, оролцоогоо  нэмэгдүүлэхэд энэ удаагийн чуулган ач холбогдлоо өгөх юм. 









        
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ