“Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд “Эдийн засгийн нээлттэй форум” хэлэлцүүлэг зохион байгууллаа



Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Банкны хөгжил-95 жил” аяныг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болж,  аяны нээлтийг 2019 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулсан.Тус аяны хүрээнд Монгол банкны Ховд салбар, бусад арилжааны банкуудтай хамтран оюутан, залуусыг хамруулан сургалт, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулсан бол өнөөдөр бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагуудыг хамруулсан “Эдийн засгийн нээлттэй форум” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.



“Эдийн засгийн нээлттэй форум” хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар оролцож, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийв.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ