Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн "Эрдмийн баяр" болов


 
Ховд аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 25 сургуульд 19419 сурагч суралцаж буйгаас бага боловсролыг 1729 сурагч, суурь боловсролыг 1914 сурагч, бүрэн дунд боловсролыг 829 сурагч тус тус эзэмшин Эрдмийн баяраа тэмдэглэж байна.  Улсын хэмжээнд анх 2007 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 6 настнуудыг элсүүлэн 12 жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл анхны зургаан настнууд энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсрол эзэмшин сургуулиа амжилттай төгсөж  буйгаараа онцлог юм. Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн мөнгөн хонхны баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга С.Гантөмөр, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, БСУГ-ын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ нарын албаныхан, багш, сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. 



Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 7-р сургууль тав дахь жилдээ “Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар шалгарч, 40 бүлэгт 1130 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр н.Буян-Өлзий, н.Сүхболд, н.Саруулзаяа, н.Биндэръяа нарыг шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өгч, сурагч дүү нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.  Мөн шилдэг тэргүүний сурагчдыг БТСГ-аас спортын зэрэг, цол, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алт, мөнгөн медалиудаар шагнаж урамшуулав. Мөн тус сургуульд шинээр 100 хүүхдийн дотуур байр, 210 хүүхдийн урлагийн заал, спорт цогцолборын барилгын ажил явагдаж, энэ хичээлийн жилийг амжилт бүтээлээр түүчээлэн бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Түүнчлэн гялгар уутыг бүрэн орлох эко цаасан уут, тор үйлдвэрлэн гаргасан гээд олон амжилтыг гаргажээ.

ВИДЕО:














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ