Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр” боллоо



Энэ хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ЕБ-ын сургуулийн 5-р ангийг 1729, 9-р ангийг 1914, 12-р ангийг 829 сурагч төгсөж байна. 2007 оноос эхлэн Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 6 настнуудыг элсүүлэн 12 жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны зургаан настнууд энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролоо эзэмшин сургуулиа амжилттай төгсөж “ЭРДМИЙН БАЯР”- аа тэмдэглэж байна.



Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч Ж.Мөнхдөш, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн Ж.Батбаяр, Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Д.Ариунбилэг нар Лаборатори 1-р сургуулийн “ЭРДМИЙН БАЯР”-ын арга хэмжээнд оролцож төгсөгчид, эрдэмтэн багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр ногоон байгууламжийг бий болгож, “ЭКО” орчин бүрдүүлэн хүүхдийн сурч хөгжих орчныг сайжруулахад онцгой анхаарч ажилласан амжилтыг нь үнэлж БСШУСЯам, БОАЖЯамнаас олгосон “МӨНГӨН ГЭРЭГЭ”-г аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус сургуулийн захирал У.Саруулзаяад, Биеийн тамирын багш н.Өлзийжаргал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг тус тус гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий багш нарыг аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”, шилдэг тэргүүний сурагчдад “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” хадгалуулж, шагнаж урамшууллаа.



Лаборатори 1-р сургуулийн 5-р ангийг 5 бүлгийн 178, 9-р ангийг 4 бүлгийн 119, 12-р ангийг 2 бүлгийн 50 сурагч тус тус төгсөж байна.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ