Ховд их сургуулийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болов



Ховд их сургууль ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.  Өдөрлөгийн үйл ажиллагаанд  Ховд их сургуулийн Сургалт эрхэлсэн захирал, доктор О.Мөнхжаргал болон багш, оюутнууд, Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн ахлах  ангийн сурагчид оролцов. Энэ үеэр тус сургуулийн  түүхэн замнал, онцлог, давуу тал, гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаа, оюутны  хөгжил, оролцооны  талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм.



Мөн сурагчид тус сургуулийн нийгэм, байгалийн ухаан чиглэлийн хөтөлбөрттэй танилцаж, физик, хими, археологийн лаборатороор зочилж, сонирхолтой туршилт хийв. Тухайлбал, амониди хоромат бодис ашиглаж галт уулын дэлбэрэлт хэмээх туршилт хийлээ. Тус бодисын урвалын гадаад илрэл, шинж тэмдэг нь галт уулын дэлбэрэлттэй адил, маш өвөрмөц  учраас сурагчид ихээхэн сонирхон судалж байлаа. 



ВИДЕО:




Ховд их сургуульд  уран бичлэг,  хятадын соёл, гадаад дуу, судалгаа, эрдэм шинжилгээ, гар урлал зэрэг  20 орчим дугуйлан хичээллэж,  оюутнуудын авьяас, мэдлэг  ур чадварыг  хөгжүүлж байна.  Өнөөдрийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн   үеэр  тэдгээр дугуйлангийн уран бүтээлч, судлаач оюутнууд бүтээлийн үзэсгэлэн гаргаж, сурагчид, олон нийтийн хүртээл болгов. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ