УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Баябацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиад өнөөдөр /2019.,05.03/ боллоо. 2017 оноос хойш 3 дахь жилдээ зохион байгуулж буй тус олимпиадад аймгийн 25 сургуулийн 23 нь тус бүр шилдэг, тэргүүний 5 нийт 120 сурагчдын бүрэлдэхүүнтэй оролцон Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн таван хичээлээр мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм.
Энэ жилийн олимпиадад аймгийн төвийн сургуулиудаас Тэргүүн байранд Цаст-Алтай цогцолбор сургууль, дэд байранд Прогресс сургууль, гуравдугаар байранд 6-р сургууль, Тусгай байранд 1-р сургууль шалгарсан бол хөдөөгийн сургуулиудаас Тэргүүн байранд Булган сумын 1-р сургууль, дэд байранд Мөнххайрхан сумын сургууль, гуравдугаар байранд Булган сумын Минжит Булган цогцолбор сургууль, Тусгай байранд Дөргөн сумын сургуулийн баг шалгарлаа. Мөн шилдэг зохион байгуулалттай сургуулиар Мянгад сумын сургууль шалгарсан бол Манхан сумын сургууль "Шилдэг бүтээл"-ийн эзнээр тодорлоо. Тус олимпиадад шавь нараа амжилттай сайн бэлтгэсэн 5 багшийг Шилдэг багшаар шалгаруулж урамшуулав.
ВИДЕО: