"Хүмүүнлэгийн үйлсэд малчдын оролцоо” сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа



Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, туршлага солилцох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, Хүмүүнлэг үйлсэд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Улаан загалмайн хорооноос энэ сарын 03-ны өдөр "Хүмүүнлэгийн үйлсэд малчдын оролцоо” сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга, УЗХ-ны тэргүүн Г.Пүрэвганди нээж үг хэлэн, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.


Тус зөвлөгөөнд 16 сумын Энэрэнгүй үйлстэн малчдын төлөөлөл, Улаан загалмайн анхан шатны хорооны дарга нар, идэвхтэн сонгуультны төлөөлөл 50 гаруй Энэрэнгүй үйлстэнүүд оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн УЗХ, Баруун бүсийн Онцгой байдлын төв, Нийгмийн даатгал, ХХААГ, Мерси кор ОУБ, ЦУОШГ, ЭМГ, Мал эмнэлэг зэрэг байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийлээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ