Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн сард ямааны ноолуурын үнэ 120 мянган төгрөгөөс эхэлж байжээ. Тэгвэл одоогийн байдлаар кг нь 105-110 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад өндөр үнэ болж байна. Цаашид малын түүхий эд, тэр дундаа ноолуурын зах зээлийн үнэ өсөх төлөвтэй байна гэж бизнес эрхлэгчид хэллээ. Ноолуурын орлого малчин өрхөд 100 хувь ашиг болж очдог. Иймээс ноолуурын үнэ өндөр тогтох нь малчин өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ өмнөх жилтэй харьцуулахад малчдын ямааны ноолуурын чанар муу байгаа талаар бизнес эрхлэгчид ярилаа. Тухайлбал, зарим малчны ямааны ноолуур чийгтэй, шороо, хялгас их зэрэг дутагдалтай тал байгаа аж. Тус аймагт малын түүхий эдийн бизнес эрхлэгч 100 гаруй иргэн бий. Тэдгээрийн 70 орчим нь мал, түүхий эдийн "Цагаан морь зах" дээр ажиллаж байна. Огноо: 5/3/2019 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1286 Мэдээ таалагдсан: