Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран Авьяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестиваль зохион байгууллаа. Энэхүү фестивальд ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцож байгаа бөгөөд аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн дундах шалгаруулалт өнөөдөр аймгийн төв талбайд болов. ВИДЕО: Огноо: 5/1/2019 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1890 Мэдээ таалагдсан: