Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болов



Олон улсын Хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ховд аймгийн ХХҮГ, Нийгмийн даатгалын хэлтэс, ГБХЗХГ,  Хөгжил политехник коллеж хамтран “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн төв талбайд зохион байгууллаа. 

ВИДЕО:





Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, төрийн бодлого чиглэл, аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож улмаар асуудлыг газар дээр нь шийдвэрлэж давхардсан тоогоор 2000 орчим иргэнд хүрч төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллажээ.  









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ