Де Нейчэ Консерванси (TNC) олон улсын байгаль хамгаалах байгууллагаас
“Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийг Ховд аймгийн Чандмань, Дарви суманд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Де Нейчэ Консерванси (TNC) байгууллагаас төсөл хэрэгжиж байгаа нөхөрлөлүүдийн дунд жижиг төслийн уралдаан зарласан бөгөөд Ховд аймгийн Чандмань, Дарви сумын зарим багийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд гурван төсөл хэрэгжүүлэхээр шалгарчээ.
Эдгээрийн нэг бол Чандмань сумын Тахилт багийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн “Баянбүдүүн” нөхөрлөлийн
“Ар шандны булгийн эхийг торлох” төсөл юм. Энэхүү жижиг төслийн нээлт дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Чандамань суманд болж нээлтэд TNS байгууллагын Санхүү эрхэлсэн дэд захирал Д.Байгальмаа, ТNC төслийн баруун бүсийн захирал Д.Цэвээнравдан болон тус сумын удирдлагууд, нөхөрлөлийн ахлагч, гишүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
ВИДЕО: