TNC байгууллагын санхүүжилтээр Дарви сумын Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд жижиг төсөл хэрэгжүүлж байна



Де Нейчэ Консерванси (TNC) байгууллагаас “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийг 2017 оноос эхлэн Монгол орны 3 аймаг 4 суманд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус төсөлд Ховд аймгийн Дарви,Чандмань сум хамрагдаж байгаа бөгөөд Де Нейчэ Консерванси байгууллагаас үйл ажиллагааныхаа хүрээнд төсөл хэрэгжиж байгаа сумдад жижиг төслийн уралдаан зарласан байна. 



Ховд аймгийн Дарви суманд гэхэд л Мөрөн багийн Сутайн баялаг мөрөн нөхөрлөл “Зулзаган төгөлийн хамаалал ба хогын менежмент” төслийг хэрэгжүүлэх бол тус сумын Мөнгөн аяга багийн Тунгалаг Урт нөхөрлөлөл “Нутгийн бренд ба бөхөнгийн мониторинг” төслийг бие даан хэрэгжүүлж, хамтын хүч, эв нэгдэл, зохион байгуулалтын цар хүрээ, үр нөлөө нь ямар ач холбогдолтой байж болохыг үлгэрлэн харуулахаар зорьж байгаа юм байна. Тэгвэл эдгээр жижиг төслийн нээлт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дарви сумын соёлын төвд болж нээлтэд ТNС төслийн Санхүү эрхэлсэн дэд захирал Байгальмаа, ТNC төслийн баруун бүсийн захирал Д.Цэвээнравдан болон тус сумын удирдлагууд, нөхөрлөлийн ахлагч, гишүүд, ард иргэдийн төлөөлөл оролцсон юм. 



ВИДЕО:














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ