УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Сандагийн Бямбацогт төгсөх ангийн сурагчдад 6 дахь жилдээ "ШИНЭ АЛХАМ" ном олголоо



УИХ-ын гишүүн, Улаанбаатар  хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандагийн Бямбацогт Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах зорилгоор жил бүр  "Шинэ алхам" гарын авлага номыг олгодог. 6 дахь жилдээ уламжлал болгон олгож буй “ШИНЭ АЛХАМ” гарын авлагыг өнөөдөр Жаргалант сумын ЕБ-ын сургуулийн сурагчдад гардуулан өгч амжилт хүслээ.

ВИДЕО:





Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч Ж.Мөнхдөш, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, ХХҮГ-ын дэд дарга Т.Сайнбаяр, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Ховд их сургуулийн сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхжаргал нарын албаны төлөөлөл оролцож сурагчдад амжилт хүслээ. Мөн Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын “ШИЛДЭГ СУРАГЧ”, “АВЬЯАС” алтан медалиар нэр бүхий тэргүүний сурагчдыг шагнаж урамшуулав. Үүнээс гадна С.Бямбацогтын санаачилгаар байгуулагдан 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Шинэ ховдын шилдэг залуусын "Ховдын түүчээ" ТББ-д орох урилгыг гардууллаа.



Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 800 гаруй сурагч 12-р анги төгсөнө. Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт, цаашлаад оюутан болсныхоо дараа ч ашиглаж болох мэдлэг, мэдээллээр баялаг "Шинэ алхам-2019" номоо гардан авч илүү их хичээж хөдөлмөрлөн аав ээж, эрдэмтэн багш нар, оюуны хөрөнгө оруулалт хийж буй ах эгч нараа баярлуулна хэмээн илэрхийлэв.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ