УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын иргэдэд “Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт” зохион байгуулж байна



УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сум орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Ховд аймгийн 5 сум, 4 багийн иргэдийг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжих сангийн нийт 1 тэрбум 400 сая төгрөгийн зээлд хамрагдах боломж бүрдүүлжээ.



Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг Дарви, Зэрэг, Чандмань, Дөргөн, Цэцэг сум болон Жаргалант сумын Жаргалан, Рашаант, Хайрхан, Бугат багийн иргэдэд “Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт”-ыг энэ сарын 20-24-ний өдрүүдэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Дарви, Зэрэг сумдын бизнес эрхлэгчид, сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж сургалт мэдээлэл хийлээ.  



ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ