Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамны удирдлага дор хэрэгжиж байгаа “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс “Орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх” баруун бүсийн сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн орон нутгийн төслийн ажилтан болон цаашид хөгжлийн чиглүүлэгчээр сумдад ажиллах мэргэжилтнүүдийн төлөөлөл 30 гаруй хүн хамрагдав. ВИДЕО: Огноо: 4/19/2019 Төрөл: Эдийн засаг Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1391 Мэдээ таалагдсан: