Дарви сумын Хөшөөт багийн уул уурхай, авто зам, тээврийн салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт явуулжээ



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар санаачлан “Эрүүл аюулгүй орчин - таны оролцоо”, “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аян хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд тус  байгууллагын Байгаль орчин, дэд бүтэц, хѳдѳлмѳрийн хяналтын  хэлтсээс геологи, уул уурхай, авто тээвэр, авто зам, байгаль орчин, барилга, хэмжил зүй, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр энэ сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа. 



Сургалтад Дарви сумын Хөшөөт багт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, авто зам, тээврийн салбарын аж ахуйн нэгж, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарын төлөөлөл 18 аж ахуйн нэгжийн 50 гаруй удирдах ажилтан, инженер техник, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан оролцож, шинэ мэдлэг мэдээлэлтэй болж, ур чадвараа дээшлүүлэв.  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ